АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп 2020 онд болох тус улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох уриа үгээ тодорхойлжээ.

Дональд Трамп өнгөрсөн гуравдугаар сарын эхээр Питтсбург хотын иргэд, дэмжигчиддээ хандан үг хэлэх үедээ энэ тухай ярьсан байна. Тэрээр дараагийн сонгуульд “Америкийг агуу хэвээр байлгая” гэсэн уриатай оролцоно гэдгээ зарлажээ.

Дональд Трамп өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд “Америкийг дахин агуу болгоё” гэсэн уриатай оролцон , ялалт байгуулсан юм.