Америкийн реалити шоуны од Ким Кардашианыг Цагаан ордны тэргүүн хүлээн авч уулзжээ. Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн хүргэн, хууль зүйн асуудлаар зөвлөж байгаа Жаред Кушнертай хүндэтгэн хүлээн авсан байна. 

Тэд цаг орчим ярилцсан бөгөөд өрнүүлсэн сэдэв нь хар тамхины хэргээр бүх насаар хоригдох ял авсан 63 настай эмэгтэйг өршөөлд хамруулах асуудал байжээ. 

Ноён ерөнхийлөгч энэ уулзалтын тухайгаа твиттер хуудсандаа “Ким Кардашянтай уулзаж, шоронгийн шинэчлэл, ялын бодлогын талаар ярилцлаа” гэж бичжээ.

Эх сурвалж: CNN