ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын дарга Си Жиньпин мягмар гарагт Владивосток хотноо хүрэлцэн ирлээ.

БНХАУ-ын төрийн тэргүүнийг “Владивосток” олон улсын нисэх онгоцны буудлаас ОХУ-ын өндөр албан тушаалтнууд болон тус улсад суугаа БНХАУ-ын элчин сайд Ли Хуй хүлээн авлаа.

2013 оноос хойш ОХУ-д долоо дахь удаагаа айлчилж буй Хятадын дарга хоёр болон олон талт уулзалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд түүний В.Путинтэй хийх уулзалт нь энэ онд тэдний хийх гурав дахь удаагийн уулзалт болох юм.

Си Жиньпин тус чуулганы үеэр үг хэлэхийн зэрэгцээ бусад орны төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийх юм байна. Энэ жилийн чуулга уулзалт “Алс Дорнод: Боломж бололцооныхоо хүрээг тэлэх нь” сэдвийн хүрээнд мягмар гарагаас пүрэв гарагийн хооронд үргэлжлэх юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг