Дэлхийн хамгийн ахмад тэрбумтан Дэвид Рокфеллер 101 насандаа таалал төгсчээ. Forbes-ийн экспертүүд түүний хөрөнгийг 3,3 тэрбум ам.доллараар үнэлсэн байна.

Д.Рокфеллер 2017 оны 3 сарын 20 өдөр Нью-Йорк дахь өөрийн эдлэндээ таалал төгсчээ. Тэрээр нэгэн цагт Chase Manhattan банкийг толгойлж байсан бөгөөд филантроп, буяны үйлстэн хүн байсан юм. 

Дэвид Рокфеллер бол Америкийн анхны тэрбумтан, Standard Oil газрын тосны компанийн үүсгэн байгуулагч Жон Рокфеллерийн сүүлийн ач хүү байсныг дурьдахгүй өнгөрч болохгүй. 

Бизнесмен, тэрбумтан Д.Рокфеллерийн амьдрал, ажилдаа баримталдаг байсан зарчмуудаас хуваалцахад: 

  • Нэгэн удаа манай гэр бүлийн өмгөөлөгч ингэж хэлж байсан юм: “Рокфеллерийн хийж чадах хамгийн өндөр зарлагатай хоёр үйлдэл бол улс төрд орох, гэрлэлтээ цуцлуулах”
  • Хамтран удирдах гэрээ хийснээр сайн үр дүнд хүрнэ гэж бараг байдаггүй. Буулт хийх тийм ч таатай биш шүү дээ.
  • Би онгоцоор 5 сая гаруй миль ниссэн (200 удаагийн дэлхийн тойрон аялалтай тэнцэнэ), ойролцоогоор 10 мянга гаруй удаагийн ажил хэргийн уулзалтын хоол идсэн, 1000-аад удаа харилцагч, захиалагч нартай уулзалт хийсэн. Зарим үед бүр өдөрт 8-10 уулзалт хийдэг байлаа. Мөн 200 гаруй улсын төрийн тэргүүнтэй уулзаж, ихэнхтэй нь хувийн холбоо тогтоосон. Миний энэ амьдралын хэв маяг галзуу юм шиг санагддаг ч, би эдгээр хурал, уулзалтуудаа таатай, үр бүтээлтэй, бидний үйл хэргийг даяарчлалд хөтлөхөд өндөр ач холбогдолтой байсан гэж үздэг. 
  • Би хүмүүсийн талаар ихэд сонирхож тэдэнтэй харилцдаг юм. Энэ нь хүмүүстэй харилцаа, холбоо хурдан тогтоож, соёлын ялгааг даван туулахад туслаж байсан. Энэхүү шулуун бөгөөд хялбар аргыг өдөр тутам тааралддаг хүмүүстэй ч тэр, улс орны тэргүүнүүдтэй харилцахад ч тэр хэрэглэж болно. 
  • Бизнесийн хамтрагчид дотно нөхөрлөж чаддаггүй гэдэгтэй би огт санал нийлдэггүй. Хамгийн бат бөх, амжилттай хамтын ажиллагаа дотно нөхөрлөлд ч чухал байдаг итгэл, ойлголцол, үнэнч зан чанарууд дээр тогтдог юм. 
  • Мөнгө олж байгаадаа хэн ч гэмших ёсгүй. 
  • Рокфеллер гэдэг нэр маань заримдаа давуу тал болдог... Хүмүүс миний утасны дуудлаганд илүүтэйгээр хариу өгдөг юм. Мөн нэрнээс маань болж надад үл итгэсэн байдлаар хандаж, сэжиглэж байдаг. Тэд намайг өөрийнхөө хүч чадлаар бус нэрнийхээ ачаар амжилтад хүрсэн гэж боддог. 
  • Олон нийтээс жаахан ч гэсэн ялгардаг л бол та хатуужилтай байх ёстой. 
  • Эхнэр бид хоёрт хамтдаа байхад сайхан байдаг ч гэсэн бидний сонирхол тэс ондоо. Энэ л бидний урт удаан, аз жаргалтай гэрлэлтийн нууц байх. 
  • Бидний эцэг эх хүүхдүүддээ өөрийн эх орноо сайн таньж мэдэх хэрэгтэй гэж сургадаг байсан. Бидэнд мөн Европын соёлыг таниулж, төлөвшүүлж өгсөн. 
  • Миний өвөө харамсан уулга алдаж байхыг хэн ч сонсож байгаагүй – хүү нь ч тэр, ач нар нь ч тэр, хэн ч сонсоогүй. “Стандарт Ойл” компани нийгэмд сайн сайхныг бүтээж байгаа гэдэгт өвөө маань бүрэн итгэлтэй байсан. 
  • Бизнес хийхийн сайхан нь он удаан жил оршин тогтнох, олон нийтэд үнэ цэнэтэй зүйл бүтээж буйд байдаг. 
  • Би мөнгө олох та нарын төсөөлж ч байгаагүй аргуудыг мэднэ. Хүнд хүчир ажлыг өдөр тутам, сайн гүйцэтгэснээр хэзээ ч жинхэнэ амжилтанд хүрдэггүй юм. 
  • Саруул ухаан, шинэ санаа – эд бол орлогыг өсгөдөг хамгийн шим тэжээлтэй хөрс гэсэн үг. 
  • Мөнгө өгснөөр хор уршиг тарих амархан. 
  • Хүн хааяа хаашаа ч хамаагүй зугтмаар санагдах нөхцөл байдалд ордог. Гэхдээ зугтах газар байхгүй. Тийм учраас хүн харсан зүг рүүгээ урагшаагаа л явдаг. Хүмүүс үүнийг зориг гэж нэрлэдэг.