Нүдний өвчний эмчилгээ оншилгоог сайжруулах зорилгоор өнөөдөр Канадын Лаурэл сангаас УНТЭ-ийн Нүд судлалын тасагт торлог шилэнцрийн 2 машин, мэс заслын микроскопи 1, хөлдөөх аппарат 1, дагалдах эм, эмнэлгийн хэрэгсэл, мэс заслын зохиомол орчны багаж хэрэгсэл зэрэг 1,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий багаж тоног төхөөрөмжийг гардуулж өглөө.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Өнөөдөр эх орондоо эмчилдэггүй өвчний тоо нэгээр буурлаа. Канадын Лаурэл сан нүдний торлог шилэнцрийн мэс заслыг хийх боловсон хүчнийг бэлтгэж, 1,2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлснээр энэхүү боломж бүрдлээ. УНТЭ-ийн удирдлага, хамт олон, нүдний тасгийнхан, Канадын засгийн газар, ЭСЯ-нд талархал илэрхийлье" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтлэжээ.