ЭХЭМҮТ-д болсон үйл явдалд холбогдуулж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хариуцлага тооцох үүрэг өгсөн талаараа өөрийн цахим хуудсаараа мэдээлжээ.

Тэрээр "Аливаа ташаа мэдээлэлд цаг алдахгүй тайлбар өгч байх нь нийтэд тустай. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 10.2-т. . . "Эмнэлгийн болон төрөх үеийн ЯАРАЛТАЙ тусламжийг тухайн иргэнд ойр байгаа эрүүл мэндийн байгууллага үзүүлнэ" хэмээн заасан байдаг. 

Өмнөх парламентад энэ хуулийг батлалцсан. Энэ заалтыг хэрэгжүүлэх албан даалгавар гаргасныг эрүүл мэндийн салбарт эмх замбараагүй байдал үүсгэж буй мэтээр хоосон давчдах учрыг үл олно. 

Эмч ,мэргэжилтэн хэн ч бай төрөх гэж буй ээжийг энэрэн халамжлах учиртай. ЭХЭМҮТөвийн резидент эмч энэ хуулийн заалтыг зөрчсөн учраас Ёсзүйн хяналтын хорооны дүгнэлтийг үндэслэн Төрийн сангийн зардлаар төгсөлтийн дараахь сургалтад сурч байсан гэрээг цуцалсны дээр зарим эмч, сувилагчид хариуцлага тооцох үүргийг ЭХЭМҮТөвийн удирдлагад өгсөн болно" хэмээн бичжээ.