Өнөөдөр 13 дахь өдрөө үргэлжилж буй Азийн XYIII спортын наадмын жүдо бөхийн тэмцээн Жакарта Конвеншн Центрын Пленари танхимд явагдаж байна. 

Энэ өдөр жүдо бөхийн эрэгтэй 73, 81 кг, эмэгтэй 57, 63, 70 кг жингийн хүрэл, алт, мөнгөн медалийн төлөөх барилдаанууд орон нутгийн цагаар 16 цагт эхэллээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-д  Д.Сумъяа Хятадын жүдоч Лу Тонгжуан-тай барилдаж ялснаар Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо.