МУГТ Д.Сумъяа Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдаж ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Солонгосын бөх Квон Сүжонтой барилдаж вазари үнэлгээгээр ялсан юм.

Ийнхүү, МУГТ, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа ДАШТ-ээс 2015 онд хүрэл, 2017 онд алт, 2018 онд хүрэл медаль хүртсэн, "Ворлд Мастерс" тэмцээнд 4 удаа түрүүлсэн амжилтаараа Монголын жүдогийн спортын түүхэн дэх анхны тамирчин болж байна.