УУХҮЯ-наас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал боллоо. Хурлаар 2018 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлийн статистик мэдээллийг танилцууллаа. Өнгөрсөн онд экспорт 7 тэрбум 11.8 сая ам.долларт хүрч,өнгөрсөн оны мөн үеэс 811.1 (1.1 дахин) сая ам.доллараар өссөн байна. Импорт 5 тэрбум 875.0 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1 тэрбум 539.6 (1.4 дахин) сая ам.доллараар өссөн эерэг үзүүлэлт гарчээ.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар салбарын тоон мэдээллээс гадна сүүлийн үед анхааралд байгаа орд газруудын талаар мэдээлэл өгсөн юм. Тухайлбал багагүй хэл ам дагуулсан Асгат, Салхитын орд 100 төрийн мэдэлд шилжсэн гэдгийг дуулгасан юм. Энэ бол ашигт малтмалын үр өгөөжийг ард иргэдэд тэгш хуваарилах алхам гэлээ. Мөн Үндэсний баялгийн сан байгуулахаар хуулийн төслийг хэлэлцүүлэх болсон гэв.

Хамрын хийдээс долоон километр зайд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Даблью Эс Жи компанид ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон талаарх яриа сүүлийн үед гараад буй. Энэ талаар Д.Сумъяабазар сайд,

"Аялал жуулчлал төдийгүй түүхийн дурсгалт зүйл, орон нутгийн иргэдийн шүтэн дээдэлдэг бүсэд хамрагдах газар нутаг дээр уул уурхайн тусгай зөвшөөрөл олгох нь байж болзошгүй асуудал. Энэ бол ёс зүйд ч зарчим ч таарахгүй зүйл. Шүүхийн байгууллагууд өөрсдөө цуцалсан лицензийг нь сэргээчихсэн юм билээ. Үүнийг хууль хяналтын байгууллагууд ч бодолцох ёстой шүү дээ. Бид уг асуудлыг хуулийн хүрээнд судалж байна. Шаардлагатай бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах болно гэдгийг албан ёсоор мэдэгдэе" гэлээ.

Шатахууны асуудлаар тэрбээр шатахууны үнэ өмнөх сартай харьцуулахад тонн тутамдаа төрлөөс хамаарч 86-107 ам.доллараар буурсныг дурьдав. Тэрбээр хуурамч шатахууны талаарх сэтгүүлчийн асуултад 

"Ганц нэг компани ч биш бүгдээрээ керосин оруулж ирээд шатахуунд хольдог. Үүнийг мэргэжлийн байгууллагууд шалгаад эхэлчихсэн. Ер нь керосиныг татвартай болгож байж энэ асуудал цэгцэрнэ. Удахгүй энэ асуудал яригдана" гэв.

Бичлэг үзэх:

2018 оны жилийн эцсийн байдлаар улсын төсөвт 2 их наяд 51.5 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

-              Алт                        80.0 тэрбум төгрөг,

-              Нүүрс                    910.6 тэрбум төгрөг,

-              Цайр                     76.9 тэрбум төгрөг,

-              Зэс                         871.9 тэрбум төгрөг,

-              Төмөр                  17.1 тэрбум төгрөг,

-              Жонш                   16.3 тэрбум төгрөг,

-              Бусад                    78.8 тэрбум төгрөг,

Улсын төсөвт орсон орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 456.3 тэрбум төгрөг буюу 28.6 хувиар өсчээ.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭ

2019 оны 1  дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар  Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын  хайгуул, ашиглалтын  3085  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

 

Тоо

Хувь

Гектар

Хувь

Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь

Нийт   

3085

100%

8 810 668

100%

5.6%

Хайгуулын

1408

45,6%

7 ,191,844,

81,.6%

4.6%

Ашиглалтын

1677

54,4%

1 618 823

18.4%

1.0%

 

2018 оны 12 дугаар  сарын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ:

  • Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл-9
  • Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэсэн-11
  • Тусгай зөвшөөрлийг барьцаалсныг бүртгэсэн-11
  • Тусгай зөвшөөрлийн талбай буцаасан-14
  • Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан-110
  • Цуцлагдсан дуусгавар болсон-65