УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын ээлжит бус чуулганаар үндсэн 8 асуудал хэлэлцэнэ. Татвартай холбоотой 5 асуудал, томилгоотой холбоотой 3 асуудал байгаа. 

Томилгоотой холбоотойгоор:

  1. Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох асуудлыг УИХ-тай зөвшилцдөг. Үүнийг хэлэлцэнэ.
  2. Ерөнхий прокурорын орлогчийг мөн УИХ-тай зөвшилцдөг учир уг асуудлыг хэлэлцэнэ.
  3. АТГ-ын дарга, дэд даргын асуудлыг хэлэлцэнэ.

Чуулганы хүрээнд энэ долоо хоногт байнгын хороо, чуулган, ажлын хэсгийн хуралдаанаар дээрх 5 хуулийг хэлэлцэх учир томилгооны талаар хэлэлцэхгүй.

Томилгоотой холбоотой асуудлыг ойрын үед МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж, нэгдсэн байр суурьтай болно. Ингэснээр чуулганы хуралдаанд оруулна" хэмээлээ.