Цэргийн хүч ашиглан АНУ-Мексикийн хилийг бүрэн хаана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүрдүүлжээ.

Сальвадор, Гондурас, Гватемала улсаас 3000 гаруй цагаачдын цуваа хойд зүгийг чиглэн ирж байгаатай холбогдуулан Д.Трамп пүрэв гарагт хэд хэдэн удаа жиргэжээ.

Дээрх гурван улсын хууль бус цагаачдын асуудалтай холбогдуулан эдгээр улсад өгч буй тусламжийг зогсооно гэж Д.Трамп аль хэдийн сүрдүүлсэн билээ.

“Цагаачдын цувааг таслан зогсоохыг Мексикээс хүснэ. Хэрвээ Мексик үүнд чиглэсэн арга хэмжээ авахгүй бол би АНУ-ын зэвсэгт хүчнийг дуудаж, өмнөд хилийг хаах болно” гэж тэрбээр өөрийн твиттер хуудсандаа бичсэн байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг