АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай Хельсинки хотод хийх дээд хэмжээний уулзалтынхаа эхэнд түүнтэй ганцаарчилсан яриа хэлэлцээ хийх төлөвтэй байна. Энэ тухай телевизийн “Си-Эн-Эн” суваг мэдээлэв.
 
Тус телевизийн мэдээлснээр, Д.Трамп ОХУ-ын ерөнхийлөгчтэй эхлээд ганцаарчилсан уулзалт хийснийхээ дараа туслахууд болон бусад төлөөлөгчдийг оролцуулсан уулзалт хийхийг хүсч байгаа аж.
 
Тэрбээр Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай өнгөрсөн сард Сингапурт уулзах үеэрээ мөн ийм хэлбэрээр яриа хэлэлцээ хийхийг илүүд үзсэн юм. Д.Трамп, Ким Жөн Ун нар тэр үед зөвхөн орчуулагчдын хамт 1 цаг орчим ганцаарчилсан уулзалт хийсэн билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг