АНУ-ОХУ-ын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт 2019 онд болохоор болж, хойшлогдлоо гэж АНУ-ын Аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон мэдэгдлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийх уулзалтаа хойшлуулах шийдвэр гаргасан гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, Ерөнхийлөгч Д.Трамп “орос шулмыг ангуучлах” ажиллагаа дууссаны дараа ОХУ-ын төрийн тэргүүнтэй дараагийн уулзалтаа хийх бодолтой байгаа гэж мэдэгдэлдээ дурджээ.

2016 оны сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэрэгтэй холбогдуулан Тусгай зөвлөх Роберт Мюллерийн эхлүүлсэн мөрдөн шалгах ажиллагааг Д.Трамп “орос шулмыг ангуучлах” ажиллагаа хэмээн нэрлэсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг