АНУ-ын нөлөө бүхий хууль сахиулах байгууллагуудын нэг болох Америкийн иргэний эрх чөлөөг хамгаалах холбоо Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргааны эсрэг шүүхэд гомдол гаргаж байгаагаа мэдэгдэж, онц байдал зарлана гэсэн шийдвэрээ цуцлахыг шаарджээ.

Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад санхүүжилт авахын тулд Д.Трамп онц байдал тогтоосон юм. Тэрбээр Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад Конгрессын олгосон 1.4 тэрбум ам.долларыг зарцуулахаас гадна төсвийг дахин хуваарилж, энэ төлөвлөгөөндөө нэмж 6.6 тэрбум ам.долларыг зарцуулах бодолтой байгаа юм.

Төсвийг дахин хуваарилах нь олон хууль дүрэм, Үндсэн хуулийн үндсэн зарчмуудыг зөрчиж байгаатай холбогдуулан гомдол мэдүүлжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости