Хоёр улсын урт удаан харилцааны бэлэг тэмдэг болгон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт царс бэлэглэнэ хэмээн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Fox News” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
 
Тэрбээр хэлэхдээ “Бидний эрх чөлөөнд халдах үед хэдэн мянган залуус энд ирж, эх орны минь төлөө амиа алдсан. Энэ бол бидний харилцааны түүх. Д.Трампт бэлэглэх Францын хойд нутгаас авчирсан мод нь миний хувьд  хоёр улсын урт удаан харилцааны бэлэг тэмдэг учир бид модыг түүний цэцэрлэгт хамтдаа суулгах болно” гэжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг