УИХ-ын намрын чуулганы хүрээнд өнгөрсөн 10 дугаар сард УИХ нийт 9 удаа нэгдсэн хуралдаан хийжээ.

10 дугаар сард чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүд ямар ирцтэй оролцсоныг дараах хүснэгтээр хүргэж байна.

УИХ-ын 75 гишүүнээс 33 нь нэг ч удаа тасалж, чөлөө авалгүй 9 удаагийн чуулганы хуралдаанд оролцсон байна. 

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 5 удаагийн хуралдааны үеэр гадаад томилолттой байснаараа 10 дугаар сарын чуулганы хуралдаанд хамгийн бага буюу нийт 4 удаа оролцжээ. Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 1 удаа, Д.Сумъяабазар 2 удаа, Б.Энх-Амгалан 1 удаа, Ж.Энхбаяр 2 удаа, С.Эрдэнэ 1 удаа тус тус чуулганы хуралдааныг тасалсан байна.