Монгол улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд тусламж хүсч очсон өөрийн улсын иргэнээ зодсон талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд гарчээ. 

Зодуулсан бүсгүйн хувьд тус улсад хүүхдээ эмчлүүлж байгаад нутаг буцахаар элчиндээ хандсан байна. Гэтэл энэ үеэр үл ойлголцол гарсан бөгөөд бухимдсан элчин сайд  Г.Ганболд бүсгүйн цээж хэсэг рүү өшиглөсөн талаар ярьжээ.

Тэгвэл уг асуудал дээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өөрийн твиттер хуудастаа "Элчин сайдаас тайлбар аваад бна.  Холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг даруй байгуулж, асуудлыг нь шалгана. Үнэн гэдэг нь тогтоогдвол Элчин сайдыг татаад зогсохгүй, хүний эрхэнд халдсан хэргээр цагдаагийн байгууллага ч шалгах шаардлага гарна." гэж бичсэн байна.

Тухайн хэрэг гарах үед Энэтхэгийн Цагдаагийн байгууллагаас тэр орчимд байсан хүмүүсээс мэдүүлэг авсан талаар мэдээлжээ. Элчин сайд Г.Ганболд нь Энэтхэг улсад 2015 оноос эхлэн элчин сайдын үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа аж.

Бичлэгийг эндээс үзнэ үү