Өнгөрсөн 6 дугаар сард "Уолт Дисней" компани "Dumbo" бүрэн хэмжээний уран сайхны киноны эхний трэйлерээ цацсан билээ.  Гэхдээ ирэх оны 3 дугаар сар 29-нд нээлтээ хийхээр болжээ.

У киног Холливудын алдарт найруулагч Тим Бюртон найруулж, гол дүрийг Колин Фаррел, Мишель Кэйтон, Денни Давито, Ева Грийн, Колин Фаррел нар бүтээж буй. 

Түүнээс гадна уг уран бүтээлд Монголын циркийн хөгжлийн төвийн уран нугараач Ч.Отгончимэг, Э.Ариунчимэг, Б.Золзаяа, Г.Олдох нар туслах дүрд тоглосон сайхан мэдээ байна.

 "Диснэй" компани одоогоор "Dumbo", "Aladdin" зэрэг төслүүд дээр ажиллаж байгаа бол удахгүй "Lilo and Stitch", "Lady and the Tramp" гэсэн бүтээлүүдийг дахин шинэчлэн хийхээр болжээ.