Замын хөдөлгөөний шинэ зохицуулалттай холбоотойгоор замын ачаалал нэмэгдэж иргэдийн уур бухимдлыг төрүүлээд байгаа билээ. Тэгвэл энэхүү ажлыг эхлэхээс өмнө тооцоо судалгаанд суурилж хийгдсэн ажил гэнэ. Судалгаанаагаар  баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл зүүн эргэхгүй дүрмээ хэвшчихвэл нийслэлийн замын ачаалал 20 хувь, уулзвар нэвтрэх чадвар 30 хувь нэмэгдэнэ гэсэн тооцоо гаргасан талаар Замын цагдаагийн газраас мэдээлж байна. Энэхүү ажил нь цаашид “Тусгай замын автобус” төслийн өмнөх бэлтгэл ажил юм. Азийн хөгжлийн банк боловсруулсан тус төсөлд 218 сая ам.долларын санхүүжилт олгож, 64.5 км тусгай зам барихад зарцуулахаар төлөвлөөд байгаа билээ. Тусгай замын гэгдэх энэхүү нийтийн тээврийн багтаамж ихтэй төрөл нь авто замын 2-4 дэх эгнээг тусгаарлан зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэлд зориулсан байдаг. Одоогоор Индонез, Энэтхэг, Колумб зэрэг улсад энэ төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлээд байгаа ажээ.