Хуучны дуртай дуугаа олон дахин сонсохоор хүний сэтгэл сэргэж тайтгардаг болохыг АНУ-ын Мичиган муж улсын их сургуулийн судлаачид тогтоосон ба тэдний явуулсан судалгааны үр дүнг “Хөгжмийн сэтгэл судлал” сэтгүүлд нийтэлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

2013 оны намар явуулсан цахим санал асуулгад 204 хүн оролцсон ба тэд дуртай дуугаа давтан сонсоход ямар сэтэгдэл төрдөг тухайгаа мэдээлсэн аж.

Судалгаанд оролцсон хүмүүсийн 86 хувь нь дуртай дуугаа өдөрт нэг юм уу долоо хоногт нэг удаа сонсдог гэсэн хариулт өгсөн бол 43 хувь нь өдөрт 3 удаа сонсдог, 60 хувь нь олон удаа давтан сонсдог гэж хариулсан байна.

“Хүмүүс дуртай дуугаа олон дахин сонсох тусам илүү тайтгарч, дурсамж нь сэргэдэг” гэж судлаачид хэлжээ.





Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг