Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст  бороо орж, сэрүүхэн байна.

 

2019 оны 08 дугаар сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор өдөртөө 31-36 градус, бусад нутгаар өдөртөө 25-30 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар өдөртөө 16-21 градус, бусад нутгаар өдөртөө 20-25 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө бүх нутгаар 19-24 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 21-23 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө Дорноговийн зарим газраар бага зэргийн бороо орно.  Салхи баруун өмнөөс хойш эргэж  секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр өдөртөө 24-29 градус, нутгийн өмнөд хэсгээр өдөртөө  29-34 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи  өмнөөс хойш эргэж  секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 20-22 градус дулаан байна.