Бруно Марсын тоглолт Английн Гласгов хотод болж байх үеэр тайзан дээр нь гал гарчээ. 

Америкийн Грэммигийн шагналт тус дуучныг дөрвөн дуу дуулсаны дараа гэнэт гэрэлтүүлэгчнээс гал гарч эхэлжээ. Ойр орчмын хүмүүс галыг найман минутын дотор унтраасан учир цагдаа, гал команд дуудах шаардлага гараагүй байна. Мөн энэ үеэр нэг ч хүн бэртэж гэмтээгүй аж.  

Галын улмаас тоглолт завсарласан ч удалгүй үргэлжилжилжээ. Тус завсарлагааны үеэр фенүүд нь твиттер хуудас болон олон нийтийн сүлжээгээр уг явдалын талаар зургаа постолсоныг хүргэж байна.

Бруно Марс яг одоо Ирландийн Даблин хотод аялан тоглолтоо үргэлжлүүлж буй бөгөөд үргэлжлүүлэн Лондогийн "Hyde Park"-ын зуны фестивальд оролцох юм.