Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяагийн төрсөн өдөр тун удахгүй болох гэж байгаа. Тэрбээр жил бүр төрсөн өдрөө тоглолтоо хийдэг уламжлалтай.

Тэрбээр  энэ жилийн тоглолтоо “Морин хуур-2017” уралдааны дэд байрын шагналт “Амьдрал” дуугаараа нэрлэжээ.

Энэхүү тоглолтоо хорь гаруйхан насандаа Монголд бэр болж ирээд тавь гаруй жил насан эцэслэтлээ амьдарсан ээждээ зориулсан байна.

Тиймээс ээжийн тухай сайхан дуунууд Сараагийн зүрх сэтгэлээс энэ л үдэш эгшиглэх юм. Уярал, ухаарал өгүүлсэн мөнхийн хит дуунууд түүнийх. Гучин жил гэдэг хүний амьдралын хоёр том мөчлөгийг эзлэх их хугацаа юм байна. 

Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяагийн тоглолт “Корпорэйт конвешн центр”-т 2019 оны 4 дүгээр сарын 20-ны 17:00 цагт болно.

Тоглолтод түүний өөрийн “RENDOM” амьд хөгжмийн хамтлаг Монгол Улсын  Морин хуурын чуулга,  МУГЖ Харанга хамтлагын гоцлол дуучин Х.Лхагвасүрэн, МУСТА поп дива дуучин С.Сэрчмаа,ая зохиогч  дуучин Чойжоо нар оролцоно.