Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай шилдэг эмэгтэй дуурийн дуучин Х.Уртнасангийн эмчилгээний зардалд 10 сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ.

Мөн БНХАУ-ын Ухань хотод болсон олон улсын циркчдийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн “Зола Брос” хамтлагийн уран бүтээлчдэд 52 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болсон талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Хамтлагийн уран бүтээлчид Т.Будын найруулсан “Хувьсал” үзүүлбэрээрээ алтан медаль хүртсэн байна.

Х.Уртнасангийн бүтээсэн дүрүүд:

  • Дж.Пуччини “Чио чио сан” Чио Чио Сан 1983 онд
  • Б.Дамдинсүрэн “Амарсанаа” Гэрэлгуа 1970 онд
  • А.Бородин “Игорь ван” Ярославна 1972 онд
  • Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” Нансалмаа 1976 онд
  • Дж.Верди “Травиата” Виолеттад 1977 онд
  • П.И.Чайковский “Евгений Онегин” Татьяна 1980 онд
  • Дж.Пуччини “Тоска” Тоска 1981 онд
  • А.Даргомыжский “Лусын дагина” Наташа 1982 онд
  • П.И.Чайковский “Иоланта” Иолантад 1984 онд
  • Дж.Верди “Отелло” Дездемона 1989 онд
  • Дж.Пуччини “Турандот” Турандот 1990 онд зэрэг 20 гаруй дуурийн гол дүрүүдийг бүтээсэн.