“Од төрсөн нь” кинонд гол дүр бүтээсэн жүжигчин, дуучин Лэди Гага “Shallow” дуугаараа Оскарын шагнал хүртжээ. Тэрбээр Оскарын шагналд өмнө нь 3 удаа нэр дэвшиж байсан хэдий ч тус шагналыг анх удаа хүртэж байгаа нь энэ юм.

Оскарын “Шилдэг эх дуу” төрөлд шагнал хүртсэн Дуучин Лэди Гага “Од төрсөн нь” кинонд хамтран дүр бүтээсэн жүжигчин, найруулагч Брэдли Куперт талархал илэрхийлсэн байна. Лэди Гага  91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын “Шилдэг эмэгтэй дүр” төрөлд мөн нэр дэвшсэн юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, РИА Новости