Францын алдартай загварын гэрэл зурагчин Винсент Влоурет, нэгэн төсөл дээр хайртай нохой Максыгаа оролцуулсан аж. Тэрээр Лос-Анжелс Хотын амьтдын хорогдох байрны нохдын зургийг сайн дурын үндсэн дээр дарж өгсөн байна.  Ингэснээр тэднийг ирээдүйн эзэд нь үрчилж авахад туслах зорилготой байжээ. Өөрийн зургийн студидээ нохойнуудын гэрэл зураг дээр ажиллаж байхдаа, санамсаргүй өөрийн нохойгоо загварын моделуудын дүрд фотошоп ашиглан оруулж үзжээ. Нохой нь үнэхээр гайхалтай хувирч чадсан байна.

Тиймээс тэрээр дуучин Мадоннагийн видео альбомны зураг авалтын дүрд хайртай нохойгоо оролцуулж, уг проектоо Максдонна хэмээн нэрийджээ.

“Би дуучин Мадоннагийн фен, тийм учраас нохойтогоо бүтээсэн эдгээр дүрийг түүнийг хайрлаж бас хүндэлж явдаг гэдгээ харуулахыг хүссэн юм. Би үүнийг албан ажлынхаа завсарлагаагаар хийдэг. Энэхүү порьект нь надад маш их таашаал бас аз жаргалыг бэлэглэдэг” хэмээн хэлжээ. Дашрамд хэлэхэд зарим зургийг бүтээхийн тулд 8 сарын хугацаанд бэлдсэн байна.

Мөн энэхүү проект нь буяны үйл хэрэгт туслах зорилго агуулж байгаа ажээ. Максдоннагийн зургийг худалдаж, олсон орлогыг Мадоннагийн Малавигийн хүүхдэд туслах санд хандивлах юм байна. Түүнээс Мадонна энэхүү зургуудыг харсан эсэхийг асуухад – Тиймээ тэр “Like a virgin” дууны коверийг өөрийн инстаграмдаа оруулсан. Би түүнийг нь олж хараад яг хүүхэд шиг хөөрч баярласан хэмээжээ. 

Доор түүнийг гайхамшигт гэрэл зургуудыг оруулсаныг сонирхоно уу.