Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалан СУИС-д магистрантаар суралцаж байгаа аж. Тэрбээр сургуулийнхаа “Оюутан театр”-т Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрийг бүтээхээр болжээ.

Энэхүү дүр нь түүний дипломын ажлын нэг хэсэг бөгөөд маргааш тоглох аж.

Ерөнхий найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, ХУС-ийн багш Ё.Сарантуяа, ерөнхий удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, найрал дууны удирдаачаар ХУС-ийн багш Д.Оюунхишиг, туслах найруулагчаар гавьяат жүжигчин М.Болд, бүжиг дэглээчээр БУС-ийн багш П.Нармандах, туслах удирдаачаар ХУС-ийн оюутан О.Сэтгэ нар ажиллах аж.

МУГЖ, дуучин Т.Баясгалан хоёр жилийн өмнө ард түмний сэтгэлд хоногшсон уран бүтээлээсээ дээжлэн гаргасан “Алтан цомог” худалдаанд гаргасан билээ.