Дуучин Т.Дэлгэрмөрөн цагтаа Жулиана хэмээх бүсгүйд дурлаж хөөрхөн охины эцэг эх болж байсан билээ. Гэвч хайртай бүсгүйгээ хорт хавдар хэмээх аймшигт өвчнөөр цаг бусаар алдсан тэрбээр сайн эцгийн үүргийг нэр төртэй биелүүлж яваа. 

Т.Дэлгэрэнмөрөн жилийн өмнөөс Ананд хэмээх дизайнер мэргэжилтэй бүсгүйтэй ханилан суусан бөгөөд энэ тухайгаа "Хэн нэгнийг мартах гэж биесээ сонгоогүй,хэн бүхэнд хүлээн зөвшөөрөгдөх гэж амьдрал эхлүүлээгүй хүний заяаг бүтэн болгох гэж бурхан ивээв үү" хэмээн бичсэн удаатай. 

Тэгвэл тэрбээр тун удахгүй үрийн зулай үнэрлэх болсон аж. Энэ тухайгаа дуучин Т.Дэлгэрэнмөрөн "Солонгон аашт Зөөсий бид хоёрыг бүтэн болгодог.Тэр маань тун удахгүй маамуулна аа. Хаврын улирал хүн бүрийг ядраадаг. Харин тэр улам л жавхаажаа л, харах тусам хайр хүндлэлийг минь энэ богино хугацаанд улам ихээр татаж, ханаж цадаагүй тэр нэгэн эдлэх ёстой байсан амьдралыг утга учиртай болгоод л бид үнэхээр утга учрыг олох мэт ээ. Хэсэг хугацаанд хэл чимээгүй болно оо хэл амнаас холуур дайжина аа.Үүнийг хүн бүр мэднэ ээ. Биднийгээ гэсэн сайхан сэтгэл бүхэнд чинь өнгө нэмж таны хүндлэл дотор бидний хайр ургаж байдаг. Бид түүнийгээ сайн сайханд тултал хайрлана хамгаална аа." хэмээн бичиж баярт мэдээгээ дуулгажээ.

Сонирхуулахад залуухан, үзэсгэлэнтэй Ананд бүсгүйн ээжийг монголчууд эзотерикч, философич Сома гэдгээр нь мэдэх билээ.