Монголын орчин үеийн урлагийн тод төлөөлөл, өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон "Киви" хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр буюу Ука өнөөдөр Төрийн шагнал "Алтан гадас" одонгоор шагнууллаа.

Авъяаслаг, хөдөлмөрч тэрээр хамтлагаараа болон бие дааж олон уран бүтээл гаргасан нь сонсогч олны таашаалд нийцсэн. Мөн "Монгол HD" телевизийн зохион байгуулдаг "The voice of Mongolia" шоуны шүүгчээр хоёр жил дараалан ажиллаж, багийнх нь оролцогч түрүүлсэн билээ. Тэрээр бие даасан "Uka-Do It" тоглолтоо энэ сарын 20-нд Буянт Ухаа цогцолборт хийх аж.

Дашрамд дурдахад, өнөөдөр буюу 11 дүгээр сарын 06-нд түүний төрсөн өдөр тохиож байна.

"Алтан гадас" одонгоор энгэрээ мялаасан дуучин Укад баяр хүргэхээр урлагийнхан Төв талбайд цугларчээ.


Ука: Хүндэт Аав, ээж минь, эгч, дүү нар минь, хайрт минь, багш, найзууд, хамтрагч нар минь, хүндэт үзэгч, сонсогч та бүхэн өнөөдрийн намайг бүтээлцсэн. Бүх зүйлд баярлалаа.