Их Британид үйл ажиллагаа явуулдаг, олон нийтэд тоос сорогч бүтээгдэхүүнээрээ танигдсан “Dyson” компани цахилгаан автомашины шинэ үйлдвэрээ Сингапурт байгуулахаар болсон байна.

Уг шинэ үйлдвэрийг байгуулах ажил энэ оны сүүлээр эхлэх бөгөөд 2021 он гэхэд эхний цахилгаан автомашинууд хэрэглэгчдийн гарт хүрэх юм.

Компанийн мэдэгдэлд тэмдэглэснээр, үйлдвэрээ Сингапурт байгуулахаар сонгосон нь инженерийн авьяас чадвар болон бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээ сайн  хийгээд зарим зорилтот зах зээлд ойрхон зэрэгтэй холбоотой бөгөөд зардал өндөр байх нь тийм ч их ач холбогдолтой биш ажээ.

Сингапур нь бизнес эрхлэхэд хамгийн үнэтэй бүс нутгуудын нэг бөгөөд үйлдвэрлэлийн зориулалт бүхий газар нутаг нь засаг захиргааны мэдэлд байдаг юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг