"Ebarimt” аппликейшнаар хүсэлтээ илгээсэн иргэдийн "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашиг өнөөдөр (2020.09.08)-өөс дансанд нь орж эхэлжээ.

Ногдол ашиг аваагүй иргэд ebarimt сайт болон аппликейшн ашиглан баталжуулалтаа хийх юм. Ингэснээр ногдол ашгийг иргэн таны баталгаажсан данс буюу ebarimt-д бүртгэлтэй дансанд ажлын гурав хоногт багтаан шилжүүлэх аж.


Үнэт цаасны данстай иргэдийн арилжааны банкны дансыг тулган баталгаажуулж, 857.491 иргэний ногдол ашгийн мөнгийг арилжааны банкны данс руу шилжүүлж эхэлсэн тухай "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" компаниас мэдээлсэн билээ.

Үнэт цаасны компанид дансаа нээлгэж байсан ч ногдол ашгаа арилжааны банкны ямар дансны дугаараар авахаа баталгаажуулаагүй 600 мянга гаруй иргэн байгаа юм. Хэрэв таны дансанд ногдол ашгийн мөнгө ороогүй байгаа бол дараах алхмуудыг хийх боломжтой. Үүнд:

  1. 1072 хувьцааны ногдол ашгаа аваагүй байгаа иргэд үнэт цаасны компани дээрээ очиж, дансаа баталгаажуулж амжихгүй байгаа бол ebarimt аппликейшн ашиглан, ногдол ашгаа авах боломжтой.
  2. 158989 тусгай дугаарт регистрийн дугаар (РД)-аа (эхний хоёр үсгийг латинаар бичнэ) илгээхэд танд байгаа хувьцааны хэмжээ болон үнэт цаасны данс нээлгэсэн компанийн нэр, холбогдох утасны дугаар ирнэ. Энэ дагуу тухайн үнэт цаасны компани руу холбогдоод лавлаж болно.
  3. Данс нээлгэсэн үнэт цаасны компанийн цахим хуудаст нэвтэрч, онлайнаар арилжааны банкны дансаа баталгаажуулж болн