НӨАТ-ын баримт бүртгэлийн ebarimt.mn сайтад системийн шинэчлэл хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд баримт баталгаажих процессыг түр хугацаагаар зогсоосон учир бүртгүүлсэн баримтууд хүлээгдэж буй төлөвтэй байгаа аж. Өнөө оройдоо /2018.04.27/ багтан баримтууд баталгаажин урамшууллын дүн бодогдох болно гэж Нийслэлийн татварын газраас мэдээллээ. 

Иргэд НӨАТ суутган төлөгч ААН-ээс худалдан авсан бараа ажил үйлчилгээ бүрт төлсөн НӨАТ-ынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах, төлбөрийн баримтаа бүртгүүлэн, сар бүр сугалаанд оролцдог. Дараагийн ээлжит сугалааны тохирол тавдугаар сарын 20-нд явагдах юм байна.