Хотын даргыг сонгох НИТХ-ын хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл "Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар сонгосон С.Мөнхчулууныг хотын даргаар сонгохоос татгалзсан байна. Ямар үндэслэлээр татгалзаж буйгаа  тайлбарлах ёстой. Тиймээс Ерөнхий сайдыг НИТХ-ын хуралдаанд ирж үндэслэлээ тайлбарлахыг шаардаж байна. Бидний сонгосон хүнийг ямар үндэслэлээр татгалзсаныг мэдэж байж хуралдах ёстой: хэмээв.

Ингэснээр Э.Бат-Үүл төлөөлөгчийн саналаар Ерөнхий сайдыг НИТХ-ын хуралдаанд ирж, үндэслэлээ тайлбарлах нь зүйтэй гэсэн томъёоллоор горимын санал хураалт явуулахад олонх нь дэмжсэнгүй.

НИТХ-ын хуралдаан үргэлжилж байна.