Хотын захиргааг нүүлгэхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж "Гэр хороолол хөдөлгөөн"-ийнхөн өчигдөр Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгуулсан. 

Тус цуглаан эхэлсний дараагаар "Гэр хороолол хөдөлгөөн"-ий тэргүүн Б.Батсүхийг хотын захиргааны байр руу өндөг шидэж танхайрсан гэх үндэслэлээр цагдаа нар баривчлан авч явлаа хэмээн тус хөдөлгөөний гишүүд мэдээллэсэн юм. Мөн тус орой Б.Батсүхийн талаар ямар ч мэдээлэлгүй боллоо хэмээн мэдэгдсэн.

Харин өнөөдөр уг асуудалтай холбоотойгоор Хотын захирагч асан Э.Бат-Үүл өөрийн цахим хуудаснаа "Цагдаагийн удирдлага хүн хулгайлдаг болоо юу" хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.

Хотын захирагч асан Э.Бат-Үүл тус асуудалд хэрхэн хандаж буйг уншигч танд эх хувилбараар нь хүргэж байна.