Ерөнхий боловсролын сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн сурагчдын зуны амралт 6 дугаар сарын 1-нд эхэлнэ. 3 дугаар улирын амралтаар нийслэлийн сургуулийн сурагчид нэг долоо хоног, аймаг, сумын сургуулийн сурагчид гурван долоо хоног амарч, 4 дүгээр сарын 15-нд хичээллэж эхэлсэн.

Тэгвэл нийслэл болон аймаг, сумын сургуулийн 1, 2 дугаар ангийн сурагчдын зуны амралт нэгэн зэрэг 6 дугаар сарын 1-нд, 3-5 дугаар ангийнхных 6 дугаар сарын 8-наас,  6-12 дугаар ангийхны амралт 6 дугаар сарын 15-нд эхлэх аж. 

Тодруулбал, улс даяар

  • I-II ангийн сурагчид VI сарын 01-нээс
  • III-V ангийн сурагчид VI сарын 08-наас
  • VI-XII ангийн сурагчид VI сарын 15-наас эхлэн амарна.