Ээжүүд ажил хийхийн тулд гэрээс гарахгүй, хүүхдүүд хараа хяналттай, гэр цэвэрхэн, хоол ундтай гээд л нэг талаас гэрээсээ ажил хийх нь сонирхолтой санагдаж болох юм. Гэвч гэрээсээ ажил хийх нь оффисын ажлаас илүү хүндрэлтэй байдаг. Тиймээс гэрээсээ ажил хийхдээ сайтар төлөвлөгөө, зохион байгуулалтын дагуу ажиллах хэрэгтэй.


Ажлын хэсэгтэй бол.

Гэрээс хийж байгаа ажил ч гэсэн ажил. Тиймээс түүний шаардлагад нийцэх хэрэгтэй. Тааралдсан газраа ажиллах биш өөрт тохирсон жижиг хэмжээний ажлын хэсэгтэй бол. Үүнээс гадна хүн ажилд явахдаа самнаагүй, арзайсан үстэй, үрчийсэн, халтар болсон хувцастай явдаггүй. Тиймээс өөрийгөө тордож, өөрт эвтэйхэн хувцас өмсөөрэй.


Өдрийн төлөвлөгөө гарга.

Хэрэв та бүтэн өдрийн турш хийх ажлаа төлөвлөвөл танд илүү хялбар байх болно. Та зөвхөн ажлаа хийхээс гадна хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөж, өөрийн дуртай зүйлдээ цагаа зарцуулж болох юм. Харин өдрийг төлөвлөхдөө хүүхдийн горимд суурилан гаргах хэрэгтэй болно.


Ажлаа төрлүүдээр хуваах.

Хамгийн хүнд, анхаарал шаардсан ажлыг хүүхдийн унтаж байх үед хийх нь зохистой. Харин үе үе ажлаа орхиж, сатаарах боломжтой ажлыг хүүхдийнхээ хажуугаар хийж байгаарай.


Хамаатан садны туслалцаа авах эсвэл туслах хүн хөлслөх.

Та бүгдийг амжиж, гайхалтай хийж чадна гэж бодож байгаа ч гэр бүл, дотны хүмүүсийн туслалцаанаас бүү татгалз. Энэ бол зүгээр л таны бодол. Хэдэн цаг хүүхдээ эмээд нь үлдээх үед та ажлаа хангалттай хийж чадах юм. Хэрэв боломжтой бол туслах ажилтан ажиллуулж болох юм. Та түүнд гэрт хийгдэх хүссэн ажлаа даалгаж, ажил болон хүүхэддээ цагийг зарцуулах боломжтой шүү дээ.


Гэрээ аюулгүй болго.

Гэр орноо хүүхдэдээ зориулж аюулгүй болго. Гэнэтийн ажил гарч, яаралтай хийх хэрэг гарах үед хүүхэд цонх онгойлгож, хаалганд гараа хавчихгүй байх бүх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй.


“Ээж завгүй” гэсэн тэмдэг зохиох.

Юугаар ч уг тэмдгийг хийж болно. Жишээлбэл: улаан өнгийн шоо. Энэ бол “зогс” гэсэн тэмдэг байх болно. Та үүнийг тогтмол хэрэглэж, хүүхдэдээ зааж сургаснаар хүүхэд тухайн тэмдгийг хараад ээжийгээ завгүй, ажилтай байгааг мэдээд саад болохгүй, өөрийгөө сатааруулаад явах юм.


Хүүхдэдээ анхаарал хандуул.

Хүүхэдтэйгээ өнгөрөөх цагийг гарга. Түүнтэй хамт ном уншиж, тоглож, зурагзур. Ингэснээр хүүхэд өөрийгөө тоогддоггүй, ганцаардмал байдлыг мэдрэхгүй байх боломжтой учир таны анхаарлыг татах гэж хичээхээ болино.


Ажлаа хийж байх үедээ хүүхдэдээ тоглох боломжийг бүрдүүлж өг.

Хүүхдэдээ бие дааж, ганцаарчилж хийж болох тоглоомуудыг олж бэлдээрэй. Мөн түүний хүрэх газар будгийн харандаа, ном, эвлүүлдэг тоглоом зэргийг байрлуулаарай. Хүүхэд нэг тоглоомоос уйдаж эхлэх үед дараагийн сонирхолтой тоглоомыг санал болгоорой. Харин хүүхэлдэйн кино зэргийг хязгаарлах хэрэгтэй (яаралтай тохиолдолд ашиглаарай).


Зөвхөн өөртөө зориулж ажил хий.

Эх хүн болно гэдэг зөвхөн хүүхдийн хариуцлагыг үүрэхээс гадна өөрийн эн тэргүүний зорилтуудыг дахин харах боломж юм. Тиймээс зайнаас ажил хийх хоёр шалтаг бий. Нэгдүгээрт, мөнгө олох, хоёрдугаарт, өдөр тутмын амьдралаа бага зэрэг өөрчлөх. Харин найз нөхдөдөө туслах зэрэг нь огт байж болшгүй зүйл гэдгийг сана.