Эммануэль Апраку буюу Рэй Стайлз нэрээр олонд танигдсан алдартай, авьяастай зураач. Тэрээр график дизайн, гар урлал, харандаан хөрөг зураг гээд олон талын авьяас билэгтэй нэгэн. 

Рэй өөрийн инстаграм хуудаснаа ийнхүү бичсэн байна: “Ээж гэдэг бол эрэгтэй хүн бүрийн анхны хайр, охин бүрийн хамгийн шилдэг загвар өмсөгч юм. Би түүнийг хэнээр ч солихгүй.

Та бол жинхэнэ хайрын бэлэг тэмдэг. Таны хайрын секунд, минут, цаг, 365 өдөр, 52 долоон хоног, 12 сар, жил бүр мэдэрдэг.

Таны ачаар би амьдарч байна…

Таны ачаар би хайрлаж байна…

Тиймээс би танд «Баярлалаа» гэж хэлье».