Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл улс орон даяар албан ёсоор хоёрдугаар сарын еснөөс эхэлж дөрөвдүгээр сарын 16-ны 18:00 цагаас дуусна.

Өнгөрсөн жилээс эхлэн бүртгүүлэгчид өөрсдөө цахимаар шалгалт өгөх хичээлээ сонгон бүртгүүлдэг болсон журам энэ жил ч мөрдөгдөх юм. Энэхүү шалгалтад 2017 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол улсын их дээд сургуулиудад элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.