Эйр Чайна компаний Хөххот – Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх нээлтийн ёслол Хөххотын Цагаан Суварга Олон Улсын Нисэх Онгоцны буудалд 09 дүгээр сарын 12-ны өдөр болсон байна.

Эйр Чайна компани Хөххот – Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх болсон нь Хөххот “Бүс ба зам” болон Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын чухал зангилаа, умардад нээлттэй нөөц бүхий хотын давуу талаа нэг алхам эрчимжүүлэн, ӨМӨЗО-ы гол гүүр болох үүргээ гүйцэтгэж, олон нийтийн эрэлт хэрэгцээг ханган, Хятад, Монголын эдийн засгийн харилцаа, соёлын солилцоо, аялал жуулчлалын хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, иргэдийн ойлголцлыг улам илүү ойртуулах болно.

Энэхүү чиглэлд долоо хоногт 2 ээлжийн нислэг үйлдэх бөгөөд долоо хоног бүрийн пүрэв, ням гарагт, 157 хүний суудалтай CA753/754 ээлжийн онгоцоор үйлчилнэ. Хөххотоос 09 цаг 30 минутад хөөрөх бол Улаанбаатараас 12 цаг 30 минутад хөөрч, нислэг 1 цаг 50 минутын турш үргэлжлэх юм байна.