Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүх нийтэд хандсан анхны зарлигаа гаргаж, жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарлалаа. “Эх хэлний өдөр зарлах тухай” зарлиг гардуулах ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон бөгөөд ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан нар оролцов.