МОСКВА. /TASS/. АНУ Европын Холбооны зарим бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулж болзошгүй байгаа бөгөөд энэ арга хэмжээнд багтах магадлалтай бараа бүтээгдэхүүний жагсаалтыг АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар өнгөрсөн даваа гарагт гаргажээ. Энэхүү арга хэмжээ нь ЕХ агаарын тээврийн салбартаа татаас олгож байгаатай холбоотой аж.


“Европын Холбоо “Airbus” компанид татаас олгож байгаа нь АНУ-д сөрөг нөлөө үзүүлж байна гэж Дэлхийн Худалдааны байгууллага хэд хэдэн удаа мэдэгдсэн. ЕХ олгож буй татаасаа цуцлах хүртэл АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар нэмэлт татвар ногдуулах арга хэмжээг үргэлжлүүлнэ” хэмээн тус мэдэгдэлд дурдсан байна. 



Европын Холбоо ба түүнд багтдаг 4 улс нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компанид хууль бусаар татаас олгосон талаар арбитрын шүүхээс 2016 онд гаргасан шийдвэрийг Дэлхийн Худалдааны байгууллагын Давж заалдах байгууллага 2018 онд баталжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг