Энэ сарын 3-ны орой ЭХЭМҮТ-д төрөхөөр очсон залуу эмэгтэйг тасаг андуурсан байна хэмээн эмнэлгийн ажилтан буцааж гаргасны улмаас эмнэлгийн хашаанд таксин дотор төрсөн.

Уг асуудалтай холбоотойгоор тус эмнэлгийн Ерөнхий захирал Ш.Энхтөр мэдээлэл хийж, хариуцлага хүлээж, ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн юм

Тэгвэл Эрүүл мэндийн яам Ерөнхий захирал Ш.Энхтөрийн ажлаа өгөх хүсэлтийг хувь хүнийхээ хувьд гаргасан шийдвэр хэмээн үзэж, хүлээж аваагүй байна.

ЭХЭМҮТ-ийн хашаанд таксинд төрсөн эх, хүүхдийн бие сайн байгаа аж.