Мацаг – Байгалийн эмчилгээ” номын зохиогч, иогийн багш Т.Алтангэрэл манай сайттай хамтран "Эрүүл Монгол хүн" буланг хөтөлж байна.

Та бүхэн намайг намайг ихэвчлэн эрүүл хооллох, жин хасах талаар ярьдаг, бичдэг гэдгийг мэдэх болов уу. Харин энэ удаа эрүүл монгол хүний ухамсар нь зөв байх хэрэгтэй гэдэг үүднээс энэхүү зөвлөгөөг оруулж байна. Гадаадад явж байсан хүн нэг бүр үүнийг мэднэ дээ.- After you, You go first энэ үгнүүдийг алхам тутамдаа сонсож тэр соёлыг нь мэдэрч байдаг.

Хаалгаар орсон ч, үйлчилгээний газар үйлчлүүлэхдээ ч, ер нь хаана ч таны дараа би буюу хажуудах хүнээ эхэлж хүндэтгэдэг. Харин манайд энэ яг эсрэгээрээ . Хамгийн тод жишээ замын түгжээ, Улаанбаатарын өнөөгийн замын хөдөлгөөний соёл юм. Бараг жолооч бүр л "Би"-гээ мэдэрч бусдынхаа урдуур дайрдаг.

Төвшин амгалан байх бурхны номонд сууж байхдаа ч хүртэл хамгийн гоё байрлалд, хамгийн түрүүнд, багшид ойр байхыг би л хүснэ, гадаадад хэдэн мянган хүнтэй хамт бурханы номонд суучихаад хоол авахаар дугаарлан зогсохдоо урдуур толгой цохин дайрч байгаа хүмүүс монголчууд  бид л байдаг. Ийм л "хүчтэй" ард түмэн.

ТА ч гэсэн амьдралдаа өдөр тутамдаа хажуудаа байгаа хүнээ эхэлж хүндлээд, дараа нь өөрийгөө бодож байгаарай.
Бидний эерэг өөрчлөлт, хандлага. Энэ эерэг өөрчлөлт эх сайхан оронд минь, нийгэмд, ажлын байранд, зөрөөд өнгөрсөн хүнд, найзад маань тусаа өгнө өө. Итгээрэй.

Бидний сэтгэлийн цацарсан гэрэл олон олон хүнд хүрч, Эх дэлхий минь амгалан, ЭХ САЙХАН МОНГОЛ нутаг минь жаргалтай дэлгэр. Хүүхэд бүр сэтгэлийн амар амгаланг эдэлж, хүн бүр гэгээн хүсэл мөрөөдөлдөө хүрч, аз жаргал, эрүүл энх, урт удаан аз жаргалтай амьдралаар УТГА УЧИРТАЙ амьдраасай.

Хүндэтгэсэн Т. Алтангэрэл йогини