Араар тавилт нь маш их гомдол, өвдөлтийг авчирдаг. Ихэнх хүмүүс зөвхөн эрэгтэй хүмүүсийг араар тавьдаг хэмээн боддог. Гэтэл яг үнэн хэрэгтээ эмэгтэй хүмүүс ч гэсэн араар тавьдаг байна. Яагаад тэд араар тавьдаг вэ? Мөн таны эхнэр танд үнэнч биш байгаа гэдгийг хэрхэн яаж мэдэх вэ?


Судалгаанаас үзвэл

Судалгаанд эмэгтэй хүмүүсийн 21-50% нь нэг удаа хамтрагчаа араар тавьсан байдаг. Тэгэхээр хүн төрлөхтний сул дорой төлөөлөгчдийн таван хүн тутмын нэг нь араар тавьж үзсэн байна. 

Үүнээс гадна жил ирэх тусам үнэнч бус эхнэрүүдийн тоо бага багаар өсөн нэмэгдэж, үнэнч бус нөхрүүдийн тоотой ойртож байна. Харин үнэнч бус нөхрүүдийн тоо хэвээр байсаар л байна.

Дахин нэг судалгаагаар нөхрөө араар тавьдаг эмэгтэй хүмүүсийн 50% нь гэр бүлээсээ салж нууц амрагруугаа явдаг байна. Харин хүн төрлөхтний хүчтэй төлөөлөгчдийн зөвхөн 5% нь гэр бүлээсээ салж нууц амрагруугаа очдог. Үүнээс үзэхэд эрэгтэй хүмүүс нууц амрагтаа сайн байсан ч гэсэн эхнэрээ нууц амрагаар сольход бэлэн биш байдаг байна.


Эмэгтэй хүний араар тавилтын сэтгэл судлал

Эрэгтэй хүний хувьд араар тавих нь зүгээр л бие физиологийн хэрэгцээг хангах, түр зуурын явдал байдаг бол эмэгтэй хүний хувьд хамаагүй хүнд байдаг. Эмэгтэй хүний хувьд секс үргэлж сэтгэл, мэдрэмжтэй хамаатай байдаг. Өөрөөр хэлбэл тэд хэзээ ч зүгээр нэг араар тавихгүй. Тэдний хувьд араар тавих нь тоцоолсон алхам эсвэл том өөрчлөлтийн эхлэл байдаг.


Араар тавих шалтаг

Яагаад эмэгтэй хүн нөхрөө араар тавьдаг вэ? Дээр дурдсанчилан эмэгтэй хүн зүгээр нэг араар тавьдаггүй. Тэдэнд ямар нэгэн шалтгаан байдаг.

Эмэгтэй хүмүүсийн араар тавьдаг гол шалтгаан:

  • Нөхөр анхаарал халамж муу тавих. Эмэгтэй хүн анхаарал халамжаар дутвал тэрээр өөр хүнээс тэрхүү анхаарал халамжийг хайх болно. Хэрэв хайж байсан хүнээ олж, тэр хүн нь зоригтой, сэтгэл татам байвал эмэгтэй хүн тэр хүнтэй нэг орон дотор орж чадна. Харин эмэгтэй хүн өөрийгөө нөхрөөсөө анхаарал халамж авч чадаагүй хэмээн зөвтгөх юм.
  • Нөхөр удаан хугацаагаар хол байх. Зайны хайр дурлал бол маш хүнд хэцүү зүйл бөгөөд хос болгон үүнийг даван туулж чаддаггүй. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хажууд нь байхыг хүсэж, түүнийг дэмжиж, түүний бэлгийн дур хүслийг хангаж байхыг хүсдэг. Тиймээс тэрээр нөхөрийг орлох хүн хайж эхэлж болзошгүй.
  • Өшөө авалт. Энэ шалтгаан утаггүй, тэнэг байж мэднэ. Гэхдээ зарим эмэгтэйчүүд нөхрөө араар тавьсаны дараа өшөө авахын тулд нууц амрагтай болдог. Тиймээс хэрэв эрэгтэй хүн эхнэрээ араар тавьсан бол удалгүй эхнэрийгээ өөрийг тань араар тавьсан тухай мэдэх бүрэн боломжтой юм. Харин эмэгтэй хүн өөрийгөө нөхөр үнэнч бус байсан хэмээн өмөөрнө.
  • Бэлгийн харьцаанаас таашаал авч чадахгүй байх. Энэ шалтгаан бол түгээмэл шалтгаануудын нэг. Хэрэв эмэгтэй хүн эр нөхрөөсөө таашаал авч чадахгүй байгаа бол тэрээр авахыг хүссэн таашаалаа өөр эр хүнээс хайж эхлэнэ. Хэдий эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүст секс чухал биш гэж боддог ч энэ бол эндүүрэл юм. Эмэгтэй хүмүүс ч гэсэн амьдрал дээр хэрэгжүүлэхийг хүсдэг өөрийн гэсэн хэрэгцээ, хүсэл, төсөөлөлтэй байдаг.
  • Өөр хүнд хайртай болох. Хэрэв эмэгтэй хүн урт хугацааны турш хэн нэгнийг хайрлаж байсан бол түүний хайр дахин оргилж болзошгүй. Ийм тохиолдолд араар тавих магадлал өндөр байдаг. Учир нь эмэгтэй хүний хувьд хайр дурлал, бэлгийн харьцуулашгүй холбоотой зүйлс юм.
  • Нөхөртөө сэтгэлгүй болох. Хэрэв эмэгтэй хүн эрэгтэй хүний хажууд зөвхөн гэр бүлээ хадгалан үлдэхийн тулд байгаа бол тэрээр яаж ч байсан сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүлэл, сарнь доор үнсэлцэхийг, догдлохыг, тэврэлдэхийг хүсдэг. Тиймээс эдгээр зүйлсийг тэрээр өөр хүнээс хайж эхэлдэг.


Асуудал үүссэн эсэхийг хэрхэн яаж мэдэх вэ?

Эхнэр тань таньд үнэнч биш байгаа эсэхийг мэдэх боломжтой юу? Боломжтой, гэхдээ бүх тохиолдолд биш. Зарим эмэгтэй хүмүүс хүйтэн хөндий, зальтай байдаг учир өөрийнхөө үнэнч бус байдлыг насан туршдаа нууж чаддаг. Хэрэв түүний араар тавилт тогтмол биш хаа нэгтээ байсан бол эхнэр тань өөр хүнтэй харилцаа эхэлсэн нь дараах байдлаар мэдэж болно.


Эмэгтэй хүний араар тавилтын шинж тэмдэгүүд:

  • Эхнэр тань нууцлагдмал, дуугүй болох. Ийм шинж тэмдэгүүд таны эхнэрийг гэмшиж, зовж, шаналж, айж байгаа гэдгийг илэрхийлдэг. Тиймээс хэрэв эхнэр тань таны амьдралыг сонирхохгүй, өөрийнхөө амьдралыг ярихгүй, чин сэтгэлийн ярианаас зайлсхийж байвал тэрээр үнэнч бус байгаагийн шинж байж мэднэ.
  • Гадаад төрх өөрчлөгдөх. Хэрэв эхнэр тань хувцасны шүүгээн дэх хувцаснуудаа шинчилж, гадаад төрх байдлаа өөрчилж, шинэ гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авч, ямар ч шалтгаангүйгээр өөртөө анхаарал тавьж эхэлбэл үнэнч бус байгаагийн нэг илрэл байж болзошгүй. Гэхдээ өөрчлөлт үргэлж араар тавилтын шинж байх боломжгүй. Магадгүй тэрээр таны анхаарлыг татахыг хүсэж, амьдралаа өөрчлөхийг хүссэн байж болно.
  • Эмэгтэй хүн шинэ эд зүйлстэй болсон. Хэрэв тэрээр өмнө нь өөртөө бараг юм авдаггүй байж байгаад гэнэт шинэ зүйлстэй болвол анхаарал сэрэмжтэй байх нь зүйтэй. Эхнэр тань өөртөө шинэ зүйлс авсан хэмээн хаацаалж болно. Гэхдээ та энэ тохиолдолд баримт харуулахыг хүсэж эсвэл ямар дэлгүүрээс авсаныг нь асууж болно. Хэрэв хариу хэлэхгүй, бодлогширсон байвал эхнэр тань өөр эр хүнээс бэлэг авсан байх бүрэн боломжтой.
  • Бэлгийн харьцаа өөрчөлгдөх. Эхнэр тань хөрж, орон дотор ямар ч идэвхи санаачлага гаргахгүй байж болзошгүй. Гэхдээ энэ нь эсэргээрээ ч байж болно. Тайван секс хүсдэг байсан хүн гэнэт өөр өөр байрлалаар секс хийж, өөрөөр биеэ авч явж эхлэнэ. Тиймээс энэ нь өөр хүнтэй болсоны нэг илрэл юм.
  • Ямар ч шалтгаангүйгээр гэр орондоо байхгүй байх. Хэрэв эмэгтэй хүн гэнэт ажил дээрээ их ажиллаж, шинэ найз нөхөдтэйгөө зугаалж, бааранд орж байгаа бол тэрээр энэ бүх цаг хугацааг нууц амрагтайгаа өнгрүүлж байж мэднэ. Итгэлтэй байхын тулд та ажилруу нь залгаж, эсвэл уулзалтанд хамт явж, хүргэж өгөхийг санал болгох хэрэгтэй.
  • Хувийн орон зай хязгаарлагдмал байх. Хэрэв эмэгтэй хүн цахим сүлжээний хуудсуудаа хааж эсвэл нууц үгээ сольж, утсыг нь авахыг хориглож, хийсэн дуудлагууд нь устаж байгаа бол тэрээр маш анхаарал сэрэмжтэй байж, бүх нотлох баримтуудаа устгаж байна гэсэн үг.
  • Ааш араншин өөрчлөгдөх. Эхнэр тань гэнэт хүйтэн хөндий эсвэл эсэргээрээ анхаарал халамжтай болж болно. Эхний тохиолдолд эхнэр нөхөртөө ямар ч сонирхолгүй байна гэсэн үг. Харин хоёр дахь тохиолдолд эмэгтэй хүн санаа зовж, өөрийн буруугаа мэдэрч, одоог хүртэл нөхөртөө хайртай гэдгээ харуулж байгаа юм.


Энэ тохиолдолд яах вэ?

Эхнэр тань араар тавьж байгааг мэдсэн бол яах вэ? Хамгийн эхэнд ярилцах хэрэгтэй. Та түүнд бүгдийг мэдэж байгаа, нуух хэрэггүй болсон гэдгээ хэл. Араар тавьсан шалтгаан нь юу байсныг олж мэд. Мөн эхнэр тань нууц амрагтаа хайртай эсэхийг таньд хуучин шигээ хайртай юу гэдгийг асуу. Цаашид эхнэр тань юу хийх төлөвлөгөөтэй байгааг нь асуу.

Хэрэв эхнэр тань одоог хүртэл таньд хайртай хэвээрээ, хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэр бүлээ хадгалан үлдэхийг хүсэж байгаа бол шийдвэрийг зөвхөн та өөрөө гаргана. Та түүнийг уучилж, араар тавьсныг нь мартаж, харилцаагаа үргэлжлүүлж чадах уу? Хэрэв үгүй бол гэр бүлээ хадгалан үлдэх хэрэггүй, учир нь сайн сайхан зүйл болохгүй. Хэрэв та бүгдийг мартаж, шинээр эхэлж чадна гэвэл та болсон зүйлийг дахин сөхөлгүйгээр, эхнээрээсээ амлалт аван шинээр амьдралаа эхлүүлээрэй!



Орчуулав.