Ямар ч сайн гэр бүлийн харилцаанд нэг нэгнээ дэмжиж гаргасан амжилтыг нь баярлан хүлээж авдаг. Zach гэх нэгэн эр, эхнэр Stephanie-ынхаа гүйлтийн амжилтын дараа эхнэртээ баяр хүргэж нэгэн бэлгийг барьжээ. Photoshop-ийн тусламжтайгаар тэрээр эхнэрийнхээ гүйлтийн зургийг хөгжилтэй дүрслэн харуулжээ.  

Түүний эхнэр нь сүүлийн 10 жил гүйж байгаа ч ямар нэгэн гүйлтийн тэмцээнд өмнө нь оролцож байгаагүй, зүгээр л өдөр тутмын дасгал хөдөлгөөнийхөө нэг хэсэг болгосон. Гүйхдээ их эрч хүч олж авдаг тухайгаа сонинд өгсөн ярилцлагандаа дурьджээ. Нөхөр Zach нь түүнийг байнга дэмждэг, барианд орж ирэхэд тэр маш их сэтгэл нь хөдөлсөн гэжээ. 

Zach энэ эвлүүлэг хийх санаагаа санамсаргүйгээр олжээ. Түүний эхнэрийн найзууд нь тоглоом шоглоомоор Jurassic Park-т Photoshop программ ашиглан зургыг нь оруулбал сонирхолтой гэж хэлсэнийг эхнэр нь нөхөртөө мессежээр явуулжээ. Нөхөр нь ч өвдөгний мэс засалд орсон завтай байсныг ч учраас тэр даруйдаа ажилаа эхлүүлжээ. Тэрний reddit-т оруулсан зургууд нь нэг өдөрт 122,000 like авчээ.