Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай” албан бичиг илгээсэн билээ.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж 80 хувийн саналаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татахыг дэмжлээ.

Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Тэгшжаргал Ерөнхийлөгчийн саналыг танилцууллаа. Уг танилцуулгад холбогдох хуульд заасны дагуу улс төрийн аливаа нам, эвсэл хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцохгүй байх, улс төрийн намын гишүүн байхыг  хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд хориглосныг зөрчиж, АН-ын дэд даргаар сонгогдсон. Тиймээс Ерөнхийлөгч Б.Дэлгэрмааг эгүүлэн татах  саналыг гаргасан” гэлээ.

Б.Дэлгэрмаа нь энэ сарын 07-нд болсон Ардчилсан намын 29 жилийн ойд оролцож, тус намын гадаад бодлого хариуцсан дэд дарга болсон юм.