Монгол улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд охиноо эмчлүүлж байгаа бүсгүй тусламж хүсч очсон өөрийн улсын иргэнээ зодсон талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд гарсан билээ. 

Уг асуудал дээр  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өөрийн твиттер хуудастаа "Элчин сайдаас тайлбар аваад бна.  Холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг даруй байгуулж, асуудлыг нь шалгана. Үнэн гэдэг нь тогтоогдвол Элчин сайдыг татаад зогсохгүй, хүний эрхэнд халдсан хэргээр цагдаагийн байгууллага ч шалгах шаардлага гарна." гэж бичсэн юм. 

Тэгвэл уг хэрэгтэй холбогдоод байгаа БНЭУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд  "Миний зүгээс түүний биед нь халдсан зүйл байхгүй.Хэлж тайлбарласныг огт ойлгохгүй хөдөлж байгаа автомашины хажуугаас зүүгдсэн тул гарыг нь автомашинаас тавиулахаар буухад тэр хаалганд шүргүүлж гэдрэг нэг алхам ухарч газарт суусан. Сэтгэл санаа нь цочирдож, хямарсан тэрээр ямар ч тайлбар сонсохгүй хашгирч харааж зүхсэн" гэж хариулсан байна.

Зодуулсан гэгдээд бус бүсгүйн нөхөр Б.Батчулуун албан ёсоор ерөнхийлөгчид хандаж байгаа талаараа видео бичлэгээр мэдэгджээ. Бичлэгт "Олон нийтийн сүлжээнд тархсан мэдээлэлээр тархсан худал ташаа мэдээлэлд бүү автаарай! Бид 2 бол хүүхдээ эмчлүүлэхийн тулд аргаа барж байгаа залуу гэр бүл, армийн офицерууд. Тиймээс учраас нийт Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулгад хандаж тусламж хүсч байна.

Монгол улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайд Г.Ганболд танаа хэлэхэд миний эхнэр ухаан алдаж унаж байгаагүй таньд зодуулсанаас хойш харин ухаан алддаг болсон. Та их эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн юм шиг нийтлэлдээ та бичжээ,хэзээ ч та эмнэлэг дээр биднийг эргэж ирж байгаагүй....Та үнэнд гүйцэгдэнэ ээ! Бидэнд таны бичлэг байгаа Та элчингийн хашаанд ажиллаж байсан камераа эвдэрсэн гэж худлаа хэлсэн" гэж бичжээ.