Өдөржин ачаалалтай ажиллаж гэртээ ирсний дараа толгой гашилгам детектив эсвэл уйлж, дуулсан мелодрам үзэх хүсэл төрөхгүй л болов уу. Харин хөгжилтэй, сонирхолтой, элэг хатаам инээдмийн кино яг тохирно. 

Ажлын стресс тайлж, элэг хөштөл инээлгэх 11 киног хүргэж байна.

 

   The Nice Guys (2016, IMDb – 7.4)

https://files.adme.ru/files/news/part_143/1436715/21405015-10357749-866642-1484120327-650-ff5ace6ba0-1484306163.jpg

Зууны хамгийн дуулиант хэрэг болох алга болсон эмэгтэйн хэргийн учрыг олохын тулд хөлсний хамгаалагч болон хувийн мөрдөгч хоёр хамтран ажиллах хэрэгтэй болно. Тэд өөр өөрсдийн гэсэн ажиллах арга барилтай тул байнга л янз бүрийн асуудалд орооцолдчихно. Гайхалтай жүжигчид, 70-аад оны уур амьсгал болон донжтой саундтрек зэргээс бүрдсэн уг кино танд таалагдах болно. 


Spy (2015, IMDb – 7.0)

https://files.adme.ru/files/news/part_143/1436715/21404615-160371807_117e2b-1484121196-650-7118753472-1484306163.jpg

Бондгор, эв хавгүй Сьюзен бол тагнуулын ажилтан байхад хамгийн тохиромжгүй хүн. Гэхдээ дэлхий нийт аюулд орох үед түүнээс өөр аврах хүн олдохгүй. Тагнуулын сэдэвтэй боевик кинонуудыг элэглэж хийсэн, Мелисса МакКарти, Жейсон Стэтем, Жуд Лоу нар гол дүрд нь тоглосон энэ кино таныг уйдаахгүй гэдэг дээр мөрийцөхөд бэлэн байна. 


The Guard (2011, IMDb – 7.3)

https://files.adme.ru/files/news/part_143/1436715/21404565-1322627354_odnazhdy-v-irlandii04-1484121290-650-d9c20a7f56-1484306163.jpg

Сайхан эмэгтэйчүүд, архи, хөгжилтэй онигоо – эд бол Ирландын цагдаа Жерри Бойлын өдөр тутмын амьдралд баяр баясал авч ирдэг зүйлс. Гэтэл нэг өдөр түүний хэвшмэл амьдралыг эвдэн Холбооны мөрдөх товчооны тусгай ажилтан хотод ирэх бөгөөд тэд хамтдаа хар тамхины наймаачдын бүлэглэлийг мөшгөдөг. 


The Heat (2013, IMDb – 6.6)

https://files.adme.ru/files/news/part_143/1436715/21404465-03-1484123583-650-3ae62c35be-1484306163.jpg

Холбооны мөрдөх товчооны ажилтан болон Бостоны цагдаа хоёрт хар тамхины мафийн толгойлогчийг мөрдөж, баривчлах хариуцлагатай үүрэг ноогддог. Гол дүрийн жүжигчин бүсгүйчүүд жүжиглэх авьяасаараа таныг гайхшруулах болно. Тэдний адал явдлыг үзэхэд бүх стресс тайлагдана гэдэгт итгэлтэй байна. 


Trainwreck (2015, IMDb – 6.2)

https://files.adme.ru/files/news/part_143/1436715/21404915-kinopoiskru-Trainwreck-2586325-1484124070-650-02830d6664-1484306163.jpg

Эми бүсгүй одоохондоо чинхүү хайртайгаа учраагүй байгаа. Тэрээр эрэгтэйчүүдэд зориулсан томоохон хэвлэлийн газарт ажилладгийн хувьд Арон хэмээх эмчийн талаар нийтлэл бичих даалгавар авна. Энэ учрал түүний амьдралыг орвонгоор нь эргүүлж магадгүй. Бүсэлхийнээс доош хошигнол ихтэй уг кинонд ямар ч хорио цээр байхгүй.


Run Fatboy Run (2007, IMDb – 6.6)

https://files.adme.ru/files/news/part_143/1436715/21404515-runfatboy-1484124602-650-09130f33fa-1484306163.jpg

Огтхон ч спортлог бус, азгүй эр Деннис Дойл Лондонгийн марафонд оролцох хэрэгтэй болдог. Нэгэн цагт хуримын ордонд жирэмсэн байхад нь хаяад зугтсан сүйт бүсгүй Либбигийн хайр, хүндлэлийг дахин олж авахын тулд тэр марафонд заавал гүйх ёстой. Маш гунигтай үйл явдлыг уг кинонд элэг хатам инээдтэйгээр дүрсэлсэн нь гайхалтай.


Un homme à la hauteur (2016, IMDb – 6.3)

https://files.adme.ru/files/news/part_143/1436715/21404665-276262_14673623152425-1484125090-650-3b60a66039-1484306163.jpg

Диана гар утсаа гээсний улмаас Александр хэмээх гайхалтай хүнтэй танилцдаг. Тэр ухаантай, хүнийг өөртөө татах увидастай, хошин мэдрэмж сайтай, бүр өндөг шиг өө сэвгүй эр. Нэг гэм нь... Нэг метр гаруйхан өндөртэй. Санаанд багтамгүй адал явдал, цэвэр франц humour. 


Just Go with it (2011, IMDb – 6.4)

https://files.adme.ru/files/news/part_143/1436715/21404715-dNatwP5Geg-1484125349-650-29f3ee510d-1484306163.jpg

Киноны гол дүр Дэнни Палмер хэмээх бүсгүйтэй танилцах бөгөөд түүнд гүн сэтгэгдэл төрүүлэхийн тулд хүнд хүчир гэр бүлийн амьдралынхаа тухай “ярьжгардаг”. Палмер түүний эхнэртэй танилцахыг хүсэх үед Дэнни хамт ажилладаг бүсгүй Кэтрин болон түүний хүүхдүүдээс гуйж гэр бүл нь болж жүжиглэхийг хүснэ. 


Hot Fuzz (2007, IMDb – 7.9)

https://files.adme.ru/files/news/part_143/1436715/21404765-Hot-Fuzz-2007-1484185845-650-c8e445687d-1484306163.jpg

Цагдаагийн ажилтан Николасыг Лондонгоос жижиг хот руу шилжүүлдэг. Тэрээр хөдөөний амьдралд, үүн дээр нэмээд тэнэгдүү хамтрагч Дэннидээ дасан зохицох хэрэгтэй болдог. Удалгүй цуврал аллага гарч хотын нам гүм амьдралыг эвдэж орхино. Английн уламжлалт хошин мэдрэмж болон хөгжилтэй хамтрагчид болох Саймон Пегг, Ник Фрост нар таныг уйдахгүй гэдэгт итгээрэй. 


The Proposal (2009, IMDb – 6.7)

https://files.adme.ru/files/news/part_143/1436715/21404865-kinopoiskru-The-Proposal-930634-1484186484-650-b20dde0bdf-1484306163.jpg

Киноны гол дүр бол бүх ажилчид нь үзэн яддаг босс эмэгтэй. Канад руу цөлөгдөж магадгүй гэсэн сураг гармагц тэрээр бушуухан залуу туслахтайгаа найзалж, тэр байтугай хуурамчаар гэрлэхээр шийднэ. Маш хөгжилтэй бөгөөд романтик кино. 


The Hangover (2009, IMDb – 7.7)

https://files.adme.ru/files/news/part_143/1436715/21404815-kinopoiskru-The-Hangover-968768-1484187338-650-91a33fee88-1484306163.jpg

Хуримын өмнөх өдрийн галзуу савалтын тухай инээдмийн кино. Гол дүрийн найзууд маргааш өглөө нь байсан газраасаа асар хол сэрэх бөгөөд өмнөх шөнө болж өнгөрсөн үйл явдлыг нэг нэгээр нь санах хэрэгтэй болно. Нэгнийх нь шүд хайчсан бэ? Сүйт залуу хаашаа алга болчихвоо?