Б.Цэнддоо "Ерээд оны Тунгалаг Тамир" (фельетон) 

Олоон жилийн өмнө энэхүү элэглэл туужийг уншиж элгээ хөштөл инээж байсан минь саяханых юм шиг санагдаж байна. Харин саяхан хуучин номын худалдаан дээр эртний найзтайгаа дахин таараад ямар их баярласан гээ санана! Зүгээр л учир зүггүй шүүрээд авчихсан хаха. Монголчуудын зүрх сэтгэлд уяатай энэ романы баатрууд ардчилал зах зээлтэй золгосон 90-ээд оны эхээр хэрхэн амьдрал ахуй нь өөрчлөгдсөн тухай янзтай гоё элэглэсэн байгаа юм шүү!

Нөгөө Эрдэнэ маань хуучин муу газ-67-гоо Тайхар чулуунаас гинжлэн хоноод алдсан тухай хөгтэй явдлаар эхэлж, элэг хөшөөм үйл явдлаар үргэлжилнэ. "Коррупцитай өштэй хүн мөнгөгүй, ковбойтой өштэй хүн амьгүй"-н үлгэрээр өмч хувьчлалаас болж аймгийнхаа засаг даргатай заргалдан дийлдээд арга барагдан Улаанбаатар хот орж бизнес хөөхөөр явж буй Нью боржигон овогт мистер Эрдэнийн унааг олон улсын үндэстэн дамнасан мафийн тэргүүн "Алмааз" Төмөр дүү нь хулуун одсон нь энэ байжээ. 

Шоронгийн хуяг Бадарч авилгаар үлэмж баяжаад бусдыг "Чи муу цалингаараа амьдрагч" хэмээн хараах нь олширсон гэнэ. "Итгэлт энд Ко" компанийн захирал Итгэлтийн түнш Ван овогт,түүний туслах алиа Петрийн хойд дүр Чингисийн-Ялалт хэмээх хоёр Монголыг нэгтгэх төлөвлөгөөтэй өвөрлөгч залуу, УИХ-ын гишүүн Довчин түүний залуу эхнэр Гэрэл, "Манай Тамирын голын сар Улаанбаатарынхаас хамаагүй жижигхэн" гэх Ням өвгөн "Хулхи" Жагай, Цамба, Жамбал, Хуяг, Хонгор, Бат, Сүрэн гээд хуучны танил баатрууд маань ардчилалын эхэн үед янз бүрээр амь зуун хоорондоо эргэн уулзах нь сонирхолтой. "Уул үзээгүй байж моостонд хийх, ус үзээгүй байж купельник өмсөх", " Амьд явсан хүн Америк дүрвэх виз авна", "Ардчилалын төлөө амёб боож үхэв" гэх мэт шинэ цагийн шилжүүлсэн утгатай хошин зүйр үгүүд элбэг таарна. 

Бөгсөн дээрээ тэнгэрийн хөх тамгатай монгол хүний оригналь нулимсын патентийг аваад экспортолбол эдийн засгийн хямралаас дорхноо гарах тухай эх орончдын мэргэн санаа элэг хөшөөм. Эрдэнэ: -Анх унтаж байхад хорвоогийн жаргал амсаж байх шиг боловч аборт хийлгээд хэвтэж байхад дэмий тэгж дээ гэж бодогддог гэдэг. Нэг гондоомыг угааж цэвэрлээд хэд хэд хэрэглээд ирэхийн цагт "энэ муу гуйлгачинг юунд дагалаа" гэж намайг жигших болно гэхэд -Би ерөндөгтэй хэмээн хариулсан Гэрэлд Эрдэнэ дахиад юу ч хэлсэнгүй. Эрдэнэ удсан ч үгүй Ново орно гээд явлаа