Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг 68 дахь мэс заслаа амжилттай хийгээд байна.

Он гарснаас хойш нийт элэг шилжүүлэн суулгахтаванмэс засал хийснээс дөрөв нь амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал, нэг нь тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийжээ.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг анх 2011 оны есдүгээр сарын 24-нд “АСАН” анагаах ухааны төвтэй хамтран анхны элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж байсан бол өнөөдрийн байдлаарийнхүү68 дахь мэс заслаа бие даан амжилттай хийгээд байна.

Энэ дашрамд дурдахад УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Мэс заслын танхимын эрхлэгч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор,  Монгол Улсын хүний гавьяат эмч О.Сэргэлэн нийслэлийн есөн шилдэг эмэгтэйн нэг болж, Эрүүл мэндийн салбарын шилдэг эмэгтэйгээр шалгараад байна. Тэрээр 2017 онд дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсан бөгөөд Монгол Улсдаа элэг шилжүүлэх хагалгаа хийж байгаа юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг